Description:
Сингапурын удирдагчид жижиг зүйлсээс амжилтын эхлэлийг олж чадсан. Хөгжихийн тулд том өөрчлөлт хийлгүй, тухайлбал тосгонд ус хүргэх хоолой татах зэргээр хүмүүсийн өдөр тутмын амьдралыг өөрчлөх алхмууд хийж байсан нь эцэстээ хөгжилд том нөлөө үзүүлсэн байдаг. Тэгвэл "Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" Хөтөлбөрийн бодолго, түүнд нэгдсэн иргэдийн санал санаачлагаар үүсэн бий болсон төсөл бол үүнтэй утга нэг зүйл юм.